File:Б.Бадам.jpg

From Wikimedia Commons, the free media repository
Jump to navigation Jump to search

Original file(501 × 716 pixels, file size: 163 KB, MIME type: image/jpeg)

Captions

Captions

Add a one-line explanation of what this file represents

Summary[edit]

Description
Монгол: Баясгалангийн Бадам нь Байтаг Богдын тулалдаанаас төрсөн Монгол улсын баатар юм.Тэрээр 1898 онд Шинжианы Торгуудуудын Ачит бэйсийн хошуунд төржээ. 1939 онд төрсөн дүү Очирын хамтаар БНМАУ-д ирж, бүрэн эрхт иргэн болжээ. Тэрээр Монголд гэр бүл, мал хөрөнгөтэй болж, Налайхын нүүрсний уурхайд ажиллаж байгаад Ховд аймгийн Булган суманд нутаглан амьдрах болжээ.

Б.Бадам нь 1940-1947 оны хооронд БНМАУ-ын баруун хилээр цөмрөн, дээрэм тонуул хийж байсан Гоминданы хятад, Хасаг дээрэмчидтэй удаа дараа баатарлагаар амжилттай тулалдаж байв. 1947 оны 3-р сард Ж. Нэхийтийн удирдлагад явж дайсны гүнд орж амьд хэл олзлон авч ирсэн. 1947 оны 4-р сард Гоминданы цэргийн 200 гаруй хүнтэй анги хил цөмрөн байрласныг илрүүлэн мэдээлсэн зэрэг түүний гүйцэтгэсэн олон үүргийг дурдаж болно. Б.Бадам нь Хятадын Гоминданы армид цэргийн алба хаасан, хасаг хүмүүстэй хаяа дэрлэн нутагладаг байсан казах, хятад хэлийг сайн мэддэг байв.

1947 оны 6 сарын 3-нд Байтаг Богдын Хужиртын эхэнд байрласан Гоминданы цэргийн ангийг өөрийн нутгаас 48 цагийн дотор үтэр түргэн гарахыг шаардсан тулган шаардах бичгийг БНМАУ-ын нэрийн өмнөөс хүргэн өгөхөөр Б.Чулуундайн хамтаар очиход нь баривчлан авчээ. Б.Чулуундайг буцаан явуулж, Б.Бадамыг Гоминданы цэргүүд олон улсын харилцааны хэм хэмжээг үл хэрэгсэн, манай улсын бүрэн эрхт элчийг элдвээр тамлан, эцэст нь үсийг нь гал дээр хуйхлан, биеийг нь улайссан төмрөөр хайрч, нэвт сүлбэн цоргих зэргээр зэрлэгээр тамлан алсан байна.

Б.Бадамын цогцсыг нь зургадугаар сарын 5-ны өдрийн байлдаанаар дайсныг хилээс үлдэн хөөж гаргасны дараа олж, өөрийнх нь захисан газар Уушигийн эхэн усанд оршуулжээ. БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1968 оны 6-р сарын 14-ний 146-р зарлигаар Монгол улсын баатар цол нэхэн олгож, АИХТ-ийн 1983 оны 7-р сарын 9-ний 140-р зарлигаар хилийн 0214 дүгээр ангийн Өргөстэйн заставыг эрэлхэг хүү Б.Бадамын нэрэмжит болгон мөнхжүүлжээ. Түүний хөшөөг Ховд аймгийн Булган сумын төвд байгуулсан байдаг ба дурсгалын самбарыг 1988 онд оршуулсан газар нь босгожээ.
Date
Source Own work
Author Tsendayush1

Licensing[edit]

I, the copyright holder of this work, hereby publish it under the following license:
w:en:Creative Commons
attribution share alike
This file is licensed under the Creative Commons Attribution-Share Alike 4.0 International license.
You are free:
  • to share – to copy, distribute and transmit the work
  • to remix – to adapt the work
Under the following conditions:
  • attribution – You must give appropriate credit, provide a link to the license, and indicate if changes were made. You may do so in any reasonable manner, but not in any way that suggests the licensor endorses you or your use.
  • share alike – If you remix, transform, or build upon the material, you must distribute your contributions under the same or compatible license as the original.

File history

Click on a date/time to view the file as it appeared at that time.

Date/TimeThumbnailDimensionsUserComment
current10:56, 27 November 2020Thumbnail for version as of 10:56, 27 November 2020501 × 716 (163 KB)Tsendayush1 (talk | contribs)Cross-wiki upload from mn.wikipedia.org

There are no pages that use this file.

File usage on other wikis

The following other wikis use this file:

Metadata