User:Гочоосүрэнгийн БАЙГАЛМАА

From Wikimedia Commons, the free media repository
Jump to navigation Jump to search

Ипотек гэж юу вэ?

Ипотекийн зээл гэдэг нь үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан урт хугацаат зээл бөгөөд зээлдэгч нь урьдчилсан тодорхойлсон тодорхой хэмжээний төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн зээлийг хэлнэ. Ипотекийн зээл нь зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд барьцааны үл хөдлөх хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах эрхийг зээлдэгчид олгодог.

Ипотекийн зээлийн ач холбогдол юу вэ?

орон сууцны ипотекийн тогтвортой тогтолцоог бий болгосноор иргэдийн орлого хэрэглээнээс хуримтлалд шилжинэ. Иргэдийн хөдөлмөрийн хөлс, үнэлгээ бүтээмж нэмэгдэж, эдийн засгийн ил тод тунгалаг байдал бүхэлдээ сайжран, манай улсын нийгмийн даатгалын сангийн хуримтлал өснө. Энэ бүхэн макро эдийн засгийн тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж, улс орны хэмжээнд хуримтлал нэмэгдэж эдийн засгийн өсөлт үүснэ. Орон сууцны зээлийн урьдчилгаа ямар ач холбогдолтой вэ? Урьдчилгаа төлбөр нь зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөд дарамт учруулахгүй байх, банкны салбарыг эрсдэлээс хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн зохицуулалт юм.

Хөтөлбөрийн ач холбогдол

· Зах зээлийн зарчимд суурилсан төрийн зохистой оролцоог бий болгох;

· Орон сууцны санхүүжилтийн тогтвортой, урт хугацааны тогтолцоог бэхжүүлэx;

· Ипотекийн хоёрдoгч зах зээлийг хөгжүүлэх;

· Орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх;

· Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх;

· Институциональ хөрөнгө оруулагчийг бий болгосонооор үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих;

· Агаарын бохирдлыг бууруулах, хүний хөгжлийн үндэс суурь болсон хүн амын эрүүл мэндийг хамгаалах , хүн амын амьдрах орчин, чанарыг сайжруулах.